Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2019-2020 оны өвөл, хаврын бэлчээрийн даацыг тодорхойлсон дүн
ЗАВХАН АЙМГИЙН 2019-2020 ОНЫ ӨВӨЛ, ХАВРЫН БЭЛЧЭЭРИЙН
ДААЦЫГ ТОДОРХОЙЛСОН ДҮН
Монгол улсын Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнд 2019-2020 оны өвөл, хаврын бэлчээрийн даацыг баг бүрийн бэлчээрийн ургац, малын тоо, бэлчээрийн талбайн хэмжээ, бэлчээр ашиглах хугацаа зэрэг мэдээлэл дээр үндэслэн тооцоолж гаргав.
Зуншлагын байдал 2019 оны 8 дугаар сарын 20-ны байдлаар нийт нутгийн 80 орчим хувьд хэвийн, 20 орчим хувьд дунд зэрэг гэсэн үнэлгээтэй байна.
Бэлчээрийн даацыг тооцоолж гаргасан дүнгээс үзвэл нийт нутгийн:
58% нь (бэлчээрийн нөөцтэй)
27% нь (бэлчээр хүрэлцээтэй)
12% нь (даац 1-3 дахин хэтэрсэн)
2% нь (даац 3-5 дахин хэтэрсэн)
1% нь (даац олон дахин хэтэрсэн) байна.
Өөрөөр хэлбэл нийт нутгийн 85 орчим хувьд нь өвөл-хаврын бэлчээрийн даац хүрэлцээтэй байхаар, харин 15 орчим хувьд хэтэрч гарлаа. Зуншлага сайн байсан ч зарим нутагт нэг наст болон хөл газрын ургамал түрж ургасан, ургамал тачир сийрэг байгаагаас нэгжийн ургац муу, зуншлага оройтсон газраар ургамлын бүтээмж гүйцээгүй байгаа нь даац хэтэрч гарах шалтгаан болсон.
Бэлчээрийн даац 1-3 дахин хэтэрсэн: Эрдэнэхайрханы Багануур, Хайрхан, Алтан, Нөмрөгийн Нуур, Түдэвтэйн Ойгон, Баян-Цагаан, Сонгины Шар нуруу, Баян-Айраг, Тэсийн Нисэх, Тосонцэнгэлийн Идэр, Их-Уулын Хонгор, Идэрийн Загастай, Алдархааны Мандаат, Цагаанчулуутын Дэлгэр, Арц, Цагаанхайрханы Баянбулаг, Завханмандалын Нуга, Ургамлын Хүнгүй багууд,
3-5 дахин хэтэрсэн: Тэсийн Баян-Уул, Зүр, Цэцэн-Уулын Жаргалант, Эрдэнэхайрханы Баянзүрх, Мөсөн, Дөрвөлжингийн Цогт, Их-Уулын Цэцүүх, Цагаанчулуутын Жавцаг багууд,
Олон дахин хэтэрсэн: Дөрвөлжингийн Буга, Улиастайн Өлзийт, Тосонцэнгэлийн Баян-Улаан, Асгатын Аргалант, Сантын Холбоо, Тэлмэний Өгөөмөр, Их-Уулын Баян-Ухаа, Идэрийн Цэцэрлэг, Сонгины Бор өндөр, Яруугийн Чандмана, Отгоны Онц, Шилүүстэйн Баян-Улаан, Нөмрөгийн Хөдрөг багууд,
Нөөцтэй буюу хүрэлцээтэй: Бусад сум, багууд орж байна.
Өвөл-хаврын бэлчээрийн даац ихээхэн хэтэрч гарсан сум, багууд өвс хадлан бэлтгэх, нэмэгдэл тэжээл нөөцлөх, отор нүүдэл хийх, малын тоог бууруулах ажилд эртнээс анхаарч, мал өвөлжилт хаваржилтанд одооноос эхлэн бэлтгэх нь зүйтэй.
УЦУОШТӨВ, ЦУОТХЭЛТЭС